Бүгд мэддэг ч, хуульчлан тогтоосон зүйлгүй маш олон дүрэм журам бидний амьдралд бий. Зарим хүмүүс доорх зүйлсийг мэддэггүй учраас бусдад хүмүүжилгүй, боловсролгүй харагдах нь олонтаа. Ямар дүрмүүд юм бол оо? 

Хэн нэгэн утсан дээрх зургаа үзүүлсэн бол дараагийн эсвэл өмнөх зургийг үргэлжлүүлэн үзэх хэрэггүй.

  1. Өөр нэгний хуримын ёслол дээр гэрлэх санал тавих хэрэггүй
  2. Та ямар нэг зүйлийг гурав дахиа хүнээс зээлсэн бол өөртөө тэр зүйлийг авах ёстойгоо ухаар
  3. Уулзалтаа хойшлуулсан бол дараа хэдийд товлохоо хэлж байх
  4. Ажил дээрх цахилгаан зууханд загас халаах хэрэггүй.
  5. Хүний гадаад төрх, бие бялдрын талаар сэтгэгдлээ хэлэх хэрэггүй
  6. Архи дарс уусан найзыгаа жолоо барихыг нь зөвшөөрч болохгүй
  7. “Хэзээ төрөх вэ?” гэж эмэгтэй хүнээс асуух хэрэггүй. Товлосон өдөр төрөх нь ховор шүү дээ.
  8. Дэлгүүрийн сагсаа кассны дэргэд орхих хэрэггүй
  9. Олон нийтийн газар дуу сонсох, бичлэг үзэхдээ чихэвч хэрэглэх
  10. Жолоо барихдаа бусдыгаа хүндлэх
  11. Хувийн орон зай хүн бүрт хэрэгтэйг санаж явах
  12. Тухайн хүнд ганцхан байгаа зүйлийг нь нэхэж асуух хэрэггүй.
  13. Хэн нэгний үйлдэл бусдыг өвтгөсөн, хууль зөрчсөн биш л бол хөндлөнгөөс оролцох хэрэггүй.
  14. Надад энэ үнэхээр хэрэгтэй юу? гэж өөрөөсөө асуух
  15. Нүүрээ будаагүй эмэгтэй хүнээс ядарсан юм уу? өвдсөн юм уу? гэж асуух хэрэггүй.
  16. Хэн нэгэн чамаас зөвлөгөө хүсээгүй байхад зөвлөгөө өгөх хэрэггүй.
  17. Өөрөө өөртөө үйлчлэх хоолны газарт ороод зөөгчөөс цэсээ өгөхийг шаардах хэрэггүй
  18. Том давхраатай хүн болгоноос “Давхраагаа хаана хийлгэсэн юм” гэж асууж болохгүй
  19. Саяхан төрсөн эмэгтэйгээс “Хүүхэд нь том болж байна уу” гэж асуух хэрэггүй. Хүүхэд жижигрэхгүй нь тодорхой шүү дээ.
  20. Хамаатныхаа ойролцоо насны хоёр хүүхдийг харьцуулж ярих хэрэггүй. Тэд тус тусын амьдралтай шүү дээ.
  21. Илүүдэл жинтэй хүнд “Чи турчихвал хөөрхөн” гэж хэлэх хэрэггүй. Хүний бие бялдар ямар ч байсан үзэсгэлэнтэй шүү дээ. Илүүдэл жинтэй байгаа нь учиртай л байж таарна.
  22. Бөөнөөрөө баяр тэмдэглэхдээ нэг нэгэндээ архи, дарс шахахгүй байх
  23. Тамхи татдаггүй хүний дэргэд тамхи татахгүй байх


Та дээрх дүрмүүдээс алийг нь хуулинд байх ёстой гэж бодож байна вэ?