ВАШИНГТОН. /CNN/. Хүүхэд өсгөхөд хамгийн таатай улс орнуудын жагсаалтыг Америкийн “U.S. News & World Report” судалгааны байгууллага танилцуулжээ. Уг жагсаалтын эхний байруудад Дани, Швед, Норвеги бичигдсэн байна.

Эдгээр орон эцэг, эхийн чөлөөг хангалттай олгож, сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй эзэмших боломжоор хангаж, боловсролын системээ сайн хөгжүүлсэн” гэж “U.S. News & World Report” байгууллагын ахлах судлаач Дейдре МакФиллипс хэлжээ. 

Энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт Канад бичигдэж, тус улсын араас Нидерланд, Финланд, Швейцар, Шинэ Зеланд, Австрали, Австри жагссан бол Их Британи 11 дүгээрт, АНУ 18 дугаарт тус тус бичигджээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг