Аргын тооллын 1 дүгээр сарын 3. Бархасвадь гараг. Билгийн тооллын 28. Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан 17 цаг 15 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь,  нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийн номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой. Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй буюу хэрүүл тэмцэл  ирнэ.