Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. 

Цахим орчинд эцэг эх хянах боломжийг анх 1995 онд нийтийн чат өрөөнд педофиль хүн хүүхэд уруу татсан үйлдэл гарсан тул санаачилж нэвтрүүлсэн юм. 

Хүүхдийн эцэг эх, түүний асран хамгаалагч нь тухайн тоног төхөөрөмжөөр ямар мэдээлэл хүлээн авч, илгээж байгааг хянаснаар боловсролын, хөгжлийн талаарх агуулга түлхүү үзэх, хөгжих орон зай/нөхцөл бүрддэг давуу талтай.

Хэрэв эцэг эхийн зүгээс хянахгүй тохиолдолд хохирогч хүүхдийн:

  • 83 хувь нь 11 нас хүрэхээсээ өмнө өөрт тохиромжгүй агуулга үзсэн, тулгарсан;
  • 43 хувь нь өсвөр насныхан ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим орчинд дээрэлхүүлсэн;
  • 50 гаруй хувь нь 10-17 настайдаа эрсдэл дагуулах сэтгэгдэл бичиж, эсвэл зураг онлайн орчинд оруулсан;
  • 8/10 нь зохимжгүй зураг түгээдэг нийгмийн сүлжээгээр танилцсан найзтай байсан;
  • 82 хувь нь нийтийн сүлжээ ашиглаж байхдаа онлайн орчинд бэлгийн шинжтэй гэмт үйлдлийн хохирогч болсон ба гэмт этгээд хохирогч дадал, үйл, дуртай зүйлсийг үүгээр судалж, гэмт үйлдлээ бэлдсэн байжээ[

Үүнтэй уялдан Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос хийсэн судалгааны гол үр дүнд эцэг эхийн хяналт өндөр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээг зохистой ашигласан тохиолдолд:

Дэлгэцийн өмнө зориулах цаг буурах;

✔Унтах, гүн нойрсох хугацаа уртсах;

✔Сургуульдаа суралцах сурагчийн амжилт дээшлэх;

✔Нийгэмших үйл явц сайжирч, хүмүүстэй харилцдаг зан төлөвтэй болох;

✔Түрэмгий, ширүүн байдлаар өөрийгөө илэрхийлэх нь буурдаг ажээ.[4]

Интернет ашигладаг ухаалаг цахим төхөөрөмжийг хянахад зориулж, антивирусын програм хангамжийг улам боловсруулж байна. 

Ялангуяа манай улсад төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт гол төлөв Windows үйлдлийн систем ашигладаг тул тухайн үйлдлийн системд зориулсан антивирус програм хангамжийн зүгээс ямар вебсайтад нэвтэрсэн, хэдэн цагт орж болох, гэр бүлийн гишүүдийн нэвтрэх ухаалаг төхөөрөмж, ашигласан чат, илгээсэн, хүлээн авсан богино зурвасын үйлчилгээ, утасны дуудлага, ашигласан нийтийн сүлжээ, татаж авсан файл, програм, цаашилбал хүүхдийн байрлалыг хүртэл бүртгэх, хянах боломжтой болсон билээ.

PC Magazine сэтгүүлийн 2018 оны 6-р сард бараа, үнэ, хүүхдээ нэвтрэх боломжийг хязгаарлах, хэрэглэгч нэг бүрийг тохируулах, агуулга болон хаяг шүүлтүүрдэх, нэвтрэх огноо товлох, нийтийн сүлжээг хянах, алсын зайнаас удирдах гэх мэт үйлдлээр жагсаасан хүснэгтийг үзэх боломжтой.

Хүүхэд, өсвөр үеийнхэн өргөн дэлгэр ашиглаж буй Facebook, Instagram, Snapchat, Twitter, WeChat, YouTube, Skype, FaceTime, Google+, Vine, Tumblr зэрэг нийгмийн сүлжээ, ухаалаг төхөөрөмжийн Google Play Store, iPhone App Store – оос татах аппликэшнээс эхлэн гар утасны богино зурвасын үйлчилгээ, үүрэн холбооны утасны дуудлага, Windows, Mac OS X, Android, iOS гэх мэт ухаалаг тоног төхөөрөмжийг дээрх “эцэг эхийн хяналт” гэсэн үйлдлээр анхаарч болох[7] ба гэр бүлийн орчинд эн тэргүүнд интернет, утас, телевизийн үйлчилгээний гурвалсан үйлчилгээг авахдаа тухайн компаниас интернетийн сүлжээнд нэвтрэхдээ хянах хүсэлтийг тавьж, нэвтрэх вебсайт, интернетэд орох хугацаа, тов, төхөөрөмжийг ч тохируулах боломжтой билээ.

✔ Эцэг эх хянах програм хангамж яагаад чухал вэ? Дэлгэрэнгүйг: https://www.netnanny.com/the-importance-of-parental-control/

✔ Америкийн хүүхдийн эмч нарын холбоо, “Хүүхэд, өсвөр насныхан ба медиа” судалгаа. Дэлгэрэнгүйг: https://pediatrics.aappublications.org/content/138/5/e20162593

✔“Виндоуз тайлан” хараат бус байгууллагын зүгээс бэлтгэсэн эцэг эхийн хяналт бүхий антивирусын шилдэг 6 програм хангамжийг давуу, сул талтай тайлагнасан нь. Дэлгэрэнгүйг: https://windowsreport.com/antivirus-parental-control/

✔ ПиСи сэтгүүл, 2018 оны эцэг эхийн хяналт бүхий шилдэг програм хангамж. Дэлгэрэнгүйг: https://www.pcmag.com/article2/0,2817,2346997,00.asp

✔ Бүтээгдэхүүний санал, үйлчилгээ дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл: https://www.netnanny.com/products/