Хүүхдийн зурсан зурагнаас олон зүйлийг олж мэдэж болно. Та хүүхдээ хэрхэн юу зурж байгааг ажигласнаар та түүнийг юунд санаа зовж, анхаарал халамж тавьж, нэг бол юу түүнд аз жаргал авчирдагийг мэдэх болно. 


Хүүхдийн зурагны сэтгэл судлал

Хүүхдийн зурагны тусламжтайгаар хүүхдийг илүү ойлгож, түүний айдас, хүсэл мөрөөдөл, гэр бүл, ойр дотны хүмүүс болон найз нөхөддөө хандах хандлагын талаар мэдэж болно. Хүүхдийн зураг хүүхдийн сэтгэл хөдлөл болон оюуны хөгжил, түүний сэтгэц ба мэдрэлийн системийн хөгжлийн тухай өгүүлэх болно. Хүүхдийн санаа зовнидог зүйлсийн талаар ээж нь өөрөө зургийг нь харан сэтгэл судлаачийн тусламжгүйгээр учрыг нь олж чадна. Үүний тулд хэд хэдэн гол шинжүүдийг мэдэж байх хэрэгтэй.


Гэр бүлийн зураг

Та хүүхдээ цаасан дээр гэр бүлийн зураг зурахыг хүсэх хэрэгтэй. Хүүхдийг хүссэнээр нь тайван зуруулах хэрэгтэй. Харин та үе үе хэрхэн яаж зурж байгааг нь сэм сэм харж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүүхэд гэр бүлийн зураг зурж эхлэхдээ хамгийн чухал, ойр дотны хүнийг эхэлж зурдаг. Гэр бүлийн хамгийн хайртай гишүүн бусад гишүүдийг бодвол хамаагүй гоё зурсан байдаг бөгөөд хүүхэд илүү удаан зурдаг. Хэрэв гэр бүлийн бүх гишүүдийг хүүхэд ойр байрлалтай, гараа хөтлөлцсөн байдалтай зурсан бол гэр бүлд эв нэгдэл, нөхөрлөл байна гэсэн үг. Харин эсэргээр нь зурсан байвал гэр бүл эв нэгдэлгүй, зохицолгүй байна гэсэн утгатай. Хэрэв зурган дээр маш олон төрлийн деталь дүрслэгдсэн байгаа бол (жишээлбэл, ээж нь уруулын будгаа барьсан, хүүхэд тоглоомоо тэвэрсэн) гэр бүлийн гишүүд материаллаг эд зүйлст илүү анхаарал хандуулдаг гэсэн үг. Хэрэв хүүхэд өөрийгөө өндөр мэтээр зурсан бол хүүхэд өөрийгөө онцгой мэт мэдэрдэг гэсэн үг, харин эсэргээрээ жижгээр дүрсэлж зурсан бол өөрийгөө доромжлуулсанаар мэдэрдэг. Хөлөө хол зайтай зурсан бол хүүхэд өөртөө итгэлтэй байгагийн шинж, харин гараа нурууны ард нуусан эсвэл халаасандаа хийсэн байгаа бол өөртөө итгэлгүй байгаагийн шинж юм. Мөн гэр бүлийн бүх гишүүдийг зурахдаа гөлгөр, зөөлөн шугамаар зурсан бол хүүхэд гэртээ хайр, эв нэгдлийг мэдэрдэг юм.


Хэрэв гэр бүлийн зураг дараах шинжтэй байвал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй:

  • Гэр бүлийн гишүүдийн нэг нь зурган дээр дүрслэгдээгүй байвал хүүхэд тэр хүнтэй хэрүүл маргаантай байгаагийн шинж.
  • Хүүхдийн хажууд гэр бүлийн гишүүн биш харин гэрийн тэжээвэр амьтад, үлгэрийн баатрууд, хайртай тоглоомууд дүрслэгдсэн бол хүүхдэд бодит ертөнцөд тухгүй байгаагийн шинж.
  • Хүүхэд эцэг эхийнхээ нэгнийх нь гараас хөтөлж харин нөгөө нь арай зайтай дүрслэгдсэн. 
  • Хэрэв гэр бүлийн зурагны дээр үүл гарч ирж, нар бүдэгхэн тусаж буйгаар зурсан бол гэр бүл нь асуудалтай, хэрүүл маргаантай байна гэсэн үг.
  • Хэрэв хүүхэд өөрийгөө ам, чихгүйгээр зурсан байгаа бол хүүхэд хэнтэй ч харилцахыг хүсэхгүй байна гэсэн үг.


Хүүхдийн сонгосон өнгө үг юуг илэрхийлэх вэ:

  • Цэнхэр – хэрэв зургийн ихэвчлэн цэнхэр өнгөөр зурсан байвал хүүхэд дотогшоогоо, нууцлагдмал, ямар нэгэн асуудал дээр төвлөрсөн байгаагийн шинж. Магадгүй хүүхэд хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн зүйлийг санаж байна гэсэн үг.
  • Шар – таныхүүхэдюундчсанаазовохгүйбайгаабөгөөдтүүнийсэтгэлсанааөөдрөг, тэрээрөөртөөитгэлтэй, азжаргалтайбайна гэсэн үг.
  • Чирнээлэн ягаан – энэ өнгө хүүхдүүдийн дуртай өнгөнүүдийн нэг. Чирнээлэн ягаан өнгөний утга шар өнгөний утгатай ижил төстэй.
  • Ногоон – ногоон өнгө хүүхдийн ядарсныг илтгэдэг. Хэрэв хүүхэд тогтмол ногоон өнгөөр зурдаг бол яг одоо тэрээр өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулж, өөрийгөө батлан харуулахыг хүсэж байна гэж ойлгож болох юм.
  • Улаан – улаан өнгийн эерэг, хэт идэвхитэй хүүхдүүд зураг зурахдаа ашигладаг.
  • Саарал – хүүхдэд эерэг сэтгэл хөдлөл дутмаг байгаагийн илрэл.
  • Бор – хүүхэд тухгүй, тавгүй байгаагийн шинж.
  • Хар – хар өнгөөр зурсан зураг харсан эцэг эх сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь хүүхэд сэтгэл гутрал, сэтгэлээр хэт унасан байгааг анхааруулж байгаа юм.


Зураг хүүхдийн оюуны чадамжийг тодорхойлдог

Гурван насандаа хүүхэд зөвхөн хүнийг бөөрөнхий хэлбэрээр тодорхой детальгүй зурдаг. Дөрвөн насандаа хүүхэд хүнийг хоёр зууван хэлбэртэй, гар хөлийг нь нарийн мөчрөөр дүрсэлдэг. Таван настай хүүхдийн зурган дээр толгой, нүд, бие, гар, хөл нэмэгддэг. Харин зургаан насандаа хүүхэд хамар, ам, хуруу зурж эхэлдэг бол долоон настай хүүхэд хүзүү, үс, хувцас нэмэгдэж, гар хөлийг хоёр шугамаар зурж эхэлдэг. 

Хүүхдийн сэтгэл зүй, сэтгэл судлалын байдлыг мэдэхийн тулд дөрвөн наснаас дээш хүүхдийн зурган дээр дүн шинжилгээ хийдэг. Хэрэв таны хүүхэд зураг зурах дургүй, аливаа зүйлийг эв хавгүй, эв дүүгүй хийдэг бол хүүхдийн хурууны тодорхой нарийн хөдөлгөөний хөгжил дутмаг байгаагийн шинж бөгөөд энэ нь шууд хүүхдийн ярианы хөгжилд нөлөөлдөг. Ийм тохиодолд хүүхдийн хуруунуудыг баримлын шавар болон элсээр тоглуулж дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн хөгжилийн хором мөч бүрийг бүү алдаарай. Тэдгээр хөгжилийг анзааралгүй өнгөрвөл дэлхий ертөнцийг таньж мэдэх, дараа дараагийн алхам бүрт нь саад бэрхшээл учрах болно гэдгийг санах хэрэгтэй.