Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй дугуйлангууд  нэгдүгээр сарын 9-нөөс эхлэх бөгөөд бүх дугуйлан нь үнэ төлбөргүй байдаг.

Хүүхдүүдийг уран зураг, уран бичлэг, сүрлэн наамал, сүлжмэл, хувцас дизайн, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг 10 гаруй дугуйланд бүртгэх юм байна. Нэг дугуйланд 60 орчим хүүхэд бүртгэх бөгөөд нэг ээлжиндээ 15-20 хүүхэд хамрагддаг аж.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээний хуулбар
  2. Нэг хувь цээж зураг

зураг

 

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь Соёл Урлагийн Их Сургуулийн замын зүүн талд Метро моллын хажууд байрладаг.