УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн хүрээнд Зардал нэмэгдүүлэх болон бууруулах саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэнийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Тухайлбал,

- Эрүүл мэнд, боловсрол, хил гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын тээвэр шатахууны зардлыг нийт 2 тэрбум 536.4 сая төгрөгөөр бууруулах

- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Эрүүл мэнд, Боловсрол, хил гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын томилолт, зочны зардлыг нийт 604.4 сая төгрөгөөр бууруулах,

- Нийгмийн халамжийн зардалд хүүхдийн мөнгөн тэтгэмжид тусгагдсан 864 тэрбум төгрөгөөс бусад төрлийн халамжид зарцуулах төсвийг 26 тэрбум 472.5 сая төгрөгөөр бууруулах,

- Эрүүл мэндийн даатгалын сангийн бусад зориулалт, арга хэмжээний зардлыг 27 тэрбум 212.7 сая төгрөгөөр тус тус бууруулах,

- Эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих арга хэмжээнд төлөвлөсөн нэг тэрбум 899.8 сая төгрөгийг хасах

- Олон улсын залуучуудын Ногоон наадмыг зохион байгуулахад тусгагдсан 9 тэрбум 600 сая төгрөгийг хасах

- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа "Түшиц" эмнэлэгт олгох татаасын зардлаас 3 тэрбум 728.7 сая төгрөгийг тус тус хасах

- Тэвчиж болох хойшлуулах боломжтой 115 тэрбум 277 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 

- 2026 онд 46 тэрбум 241.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 41 төсөл арга хэмжээг дараах онуудад хэрэгжүүлэхээр хойшлуулж төслөөс хасах,

- 39 төсөл арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулах, хэрэгцээ шаардлагад үндэслэсэн 50 тэрбум 719.1 сая төгрөгөөр бууруулах зэрэг зардал нэмэгдүүлэх, бууруулах, хасах саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний 31 нь дэмжив.