Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор шийдвэрлэсэн. 

Иймд иргэн та Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооныхоо хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан шалгуулна уу.

Хэрэв өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй буюу өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй бол хүсэлт гаргах шаардлагатай.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас нь тооцон олгоно. Хүүхдийн мөнгө авч буй бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй.