Нийгмийн халамжийн үйлчилгээний 2019 оны 1 сарын санхүүжилт энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Төрийн банк, ХААН банк, Капитал банкаар олгогдоно.

Эдгээрт:

  • Тэтгэвэр, тэтгэмж
  • Хөнгөлөлт, тусламж
  • Цалинтай ээж хөтөлбөр
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • Алдарт эхийн одонгийн тусламж
  • Алдар цолтой ахмад настны нэмэгдэл
  • Насны хишгийн үйлчилгээнүүд олгогдоно.

Өчигдөр буюу энэ сарын 23-ны байдлаар халамжийн санхүүжилт тус банкуудад ороогүй байна.

Харин хүүхдийн мөнгө өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс олгогдож эхэлнэ.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар