Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан Нийслэлийн тээрийн газраас сургууль, цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэх автобус, үйлчилгээнд хяналт, шалгалт хийлээ. Уг шалгалтад 82 автобус хамрагдсаны 74 нь насжилтаар, 18 нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байна.