Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд сар бүр хүүхдэд олгодог 20.000 төгрөгийн тэтгэмжийг 04 дүгээр сараас эхлэн энэ оныг дуустал 100.000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгож буй.

Тэгвэл Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2021 оны улсын төсвийн төсөлд дээрх арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр тусгажээ.

Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр буюу сар бүр 100.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тооцож, нийт 1.2 сая хүүхдэд олгох 864 тэрбум төгрөгийг 2021 оны төсвийн төсөлд тусгасан байна.