Өнгөрсөн гуравдугаар сард Баянгол дүүрэгт дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг нийгмийг цочроосон билээ. Зодуурын улмаас олон удаагийн хагалгаанд орсон хүүгийн бие тэнхэрч буй. Гэсэн хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа аж.

Хэргийг үйлдсэн хойд эцэг  Б.Тодзаяад Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 10 цагт болохоор товлогдсон байна.