Хөтөлийн “Цемент шохой” ХК Улаанбаатар хотод терминал болон тээрмийн цогцолбор байгуу­лахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилтыг босгох зорил­гоор хаалттай хүрээнд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий зургаан сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна.

Компанийн ТУЗ-ийн энэхүү шийд­вэрийг Санхүүгийн зохицуулах хороо хуралдаанаараа хэлэлцээд, нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн тул үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Мөн хуралдаанаар “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 450 сая төгрөгөөр нэмэгдүүлж, таван тэрбум төгрөг болгон, компанийн бүтэц, бүртгэлд өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн хурал­даанаар, “Инвескор капитал” ХХК-д үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, “Завхан нөхөрлөл”, “Хужир­тайн булгийн ундарга”, “Дэлгэрэн арвижих капитал” хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгажээ.