Коронавирустай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөнгөж сяа мэдээлэл өглөө.

Тэрээр "Хилээр Монгол Улс руу нэвтэрч буй халуурсан, ханиасан тохиолдлуудыг шинжилгээнд оруулж, тусгаарлаж байгаа. Өчигдөр Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр зорчиж явсан БНХАУ-ын 2 иргэний нэг нь өндөр халуурсан гэсэн мэдээл ирсэн. Мэдээллийн дагуу Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага урд хөрштэй яаралтай холбогдож, тус хоёр иргэнийг Монгол Улсын хил рүү нэвтрүүлэлгүй буцаасан. Шинжилгээгээр нэгээс нь коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй галт тэргэнд ойр явсан монгол иргэдийг тусгаарласан.

Нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгай хяналтын дор авчирч, шинжилгээ авсан. Өнөөдөр хариу нь гарна гэж байсан. Дөнгөж сая надад мэдээлэл өглөө. Орчуулагч гэгдэж буй тус хүнээс коронавирус болон бусад төрлийн вирус илэрсэнгүй" хэмээлээ.