"Game of thrones" уран зөгнөлт олон ангит цувралын сүүлийн 8 дугаар бүлгийн нээлтийг кино багийнхан өчигдөр Нью-Йорк хотын “Radio City” хөгжмийн танхимд сүр жавхлантай хийн тэмдэглэсэн байна.

Улаан хивсний ёслолыг англи гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл, “Sansa Stark”-ийн дүрийг бүтээсэн Софи Тернер олны харцыг булаажээ. Тэрээр Louis Vuitton брэндийн корсет маягийн урдаа цахилгаантай даашинзаар гангарсан байна. Мөн тэрээр шаргал үсээ сул долгиотой ороон, нэг талдаа унжуулсан "смоки" будалт хийлгэсэн нь зурагчдын анхаарлыг татжээ. 

Түүний дараагаар Эмиллиа Кларк, Мейзи Уильямс нар улаан хивсэн дээр гарч ирсэн байна. Софи дэлгэцийн эгч дүүс болох Мейзи Уильямсын хамт улаан хивсэн дээр зургаа даруулцгаажээ.

Харин Maison Valentino-ийн даашинз өмсөж, зүрхэн хэлбэрийн чулуун унжуургатай ээмгээр гангарсан Эмиллиа Кларк жинхэнэ хатан хаан шиг ихэмсэг донжийг бүрдүүлжээ.

Улаан хивсний ёслолын зургууд: