Японы технологийн конгломерат Hitachi болон теле харилцаа холбооны KDDI хамтран блокчэйн технолгийг ашиглаж төлбөрийн гүйлгээг хурууны хээг ашиглаж гүйцэтгэх боломжийг судалж байна.

Дээрхи компаниудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр тэд Hitachi-гийн Hyperledger Fabric платформ болон хэрэглэгчийг таних биометр / biometric verification /-ийн системүүдийг KDDI –ийн урамшууллын эрхийн бичиг / coupon system/-ийн системтэй нэгтгэсэн платформыг бий болголоо.
Уг платформ нь тархмал сүлжээ/ distributed network/- д урамшууллын бичгийг ашиглаж хийх худалдан авалтын гүйлгээг хүчин төгөлдөр болгоход хэрэглэгчийн хурууны хээг ашигладаг болох зорилготой.

Hitachi-гийн тайлбарласнаар системд хэрэглэгчид бүртгүүлэхдээ тэд өөрсдийн эрхийн бичиг болон биометрийн өгөгдлүүдийг блокчэйнд оруулж өгөх ба дараа нь уг өгөгдлүүд кодлогдож сүлжээнд хадгалагдана.
Жижиглэнгийн сүлжээнд худалдан авалт хийх үед дэлгүүрүүдэд байрласан тусгай төхөөрөмжүүд худалдан авагчийн хурууны хээг шалган тухайн хүн эрхийн бичгийн эзэн мөн болохыг танивал өөрийн сүлжээнд гүйлгээний хүсэлтийг илгээснээр гүйлгээ хийгддэг байна.

Hitachi–гийн мэдэгдсэнээр энэ төслийн эцсийн зорилго нь хэрэглэгчийн хурууны хээг танихад блокчэйнийг ашигласнаар сүлжээн дэх төрөл бүрийн дэлгүүрүүдэд хийгдсэн худалдан авалтуудын талаар нарийн, үнэ зөв мэдээллийг хадгалах аж.

Үүний үр дүнд хэрэглэгчид өөрийн эрхийн бичгийг авч явж дэлгүүрүүдэд үзүүлэх шаардлагагүй болохын дээр уг бичгээ ухаалаг утасгүйгээр ч ашиглаж болдог болно.
Энэ төсөл нь Hitachi-гийн блокчэйнийг жижиглэнгийн сүлжээнд ашиглах боломжийг судлах туршилтын төслүүдийн сүүлчийнх юм.

Өнгөрсөн онд мөн тус компани бараа татан авалтанд хяналт тавих болон барааны захиалга, тооцооны удирдлагын блокчэйн платформыг бий болгосноо зарласан юм. 



Эх сурвалж: Крипто доогтэр

https://www.coindesk.com/hitachi-trials-blockchain-to-settle-retail-payments-using-just-fingerprints/