Баянзүрх дүүрэг дэх Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62 дугаар байрны 46 тоотод байрлах "Ааг фарма" ХХК-ийн Хүрмэн эмийн санд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан ба өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг эмийн сандаа байрлуулсан байжээ. 

Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ