Австралийн Мельбурн хотод нэгэн азтай бүсгүй 9,6 сая долларын азтан болжээ. Тэр 2 ширхэг лоттоны хуудас аваад нэгэнд нь гэрлэсэн ойгоо, нөгөө дээр нь хүүхдийнхээ төрсөн өдрийг бичсэн байна.

Гэтэл 2-лаа таарч азтан болсон гэнэ. Урьд өмнө нь түүн шиг нэг дор хоёр лотонд аз таарч байсан хүн гарч байгаагүй гэнэ. Тэд уг шагналыг нэг дор бус 20 гаруй жилийн турш сар бүр 40,000 доллар авч хүртэх гэнэ.

Хосууд нэрээ хуримынхаа ойгоо хэзээ ч хүссэнээ тэмдэглэж үзээгүй, гэртээ хооллон өнгөрүүлдэг байсан ажээ. Харин тэд азтан болсон учраас гэрлэснээсээ хойш очихыг мөрөөдөж байсан Port Douglas хэмээх газар руу аялахаар шийдсэн хэмээн ярьжээ.