Даашинз, цэцэг, чимэглэл гээд мөнгө урсаж өгч байхад зөвхөн хуримын өдрөө будалт хийлгэж мөнгөө хэмнэхээр төлөвлөж байна уу? Гэхдээ алсыг харвал хэмнэлт болж чадахгүй нь тоогүй. Нэг л удаа хуримын даашинз өмсөж үзээд түүнийгээ худалдаж авах гэж буйгаас ялгаа үгүй. Тэгэхээр хуримын өглөө балмагдахаас урьтаж туршилтын будалт хийлгэж үзээрэй.

1.Ур чадвар

Та эсвэл таны танил өдөр тутмын, болзооны нүүр будалтыг чамгүй сайн хийдэг байх. Гэхдээ мэргэжлийн артист бол будалтыг өдрийн туршид сэргэг харагдуулах ур чадвартай. Тэд урлагийн мэдрэмжтэй. Таны жинхэнэ гоо үзэсгэлэнг харж, түүнийг нь тодотгох ур чадвар, мэдлэг, мэдрэмжтэй хүмүүс тул хуримын будалтаа мэргэжлийн хүнд даатгах хэрэгтэй. Та бодитоор үзэсгэлэнтэй харагдаж, зурганд ч гэсэн сайхан гарах учиртай тул ур чадвар, туршлагатай мэргэжлийн хүнийг олох хэрэгтэй.

2. Бодсоноос өмнө

Хуримын будалт хийх хүнээ эртнээс сонгоно гэдэг хэт догдолсон сүйт бүсгүй шинж мэт санагдаж болно. Гэхдээ та өөртөө хангалттай хугацаа гаргах хэрэгтэй. Нүүр будалтын талаар зөвлөлдөж, туршилтын (тестинг) будалтаар зөв хүнийг сонгож буй эсэхээ мэдэхийг зөвлөе. Мөн захиалгаа эртнээс өгөхгүй бол артистын захиалгын цаг дуусч болзошгүй. Ерөнхийдөө бол будалт хийх хүнээ олох ажил цаг зав их шаардана. Тиймээс дараагийн зөвлөх зүйл бол...

3. Сайн судалгаа

Интернэтээс хуримын будалтын зураг олныг үзсэн биз? Гэхдээ тухайн будалтыг хуулбарлавал танд зуун хувь зохимжтой харагдахгүй байж болно. Иймд таны царай, төрх, онцлогт тохирсон будалт хийх чадвар нэгэн хэрэгтэй. Үүнээс гадна модель гэхээс илүү жинхэнэ сүйт бүсгүйчүүдийг будсан зургаас сонирхохыг зөвлөе. Учир нь та зурган дээр үзэсгэлэнтэй харагдахаас гадна зочидтой мэндэлж, өөрөөрөө харагдах учиртай. Тэгэхээр таны будалт линзний цаадах будалтыг давах хэрэгтэй болж таарлаа.

4. Туршилтын будалт

Даашинз, цэцэг, чимэглэл гээд мөнгө урсаж өгч байхад зөвхөн хуримын өдрөө будалт хийлгэж мөнгөө хэмнэхээр төлөвлөж байна уу? Гэхдээ алсыг харвал хэмнэлт болж чадахгүй нь тоогүй. Нэг л удаа хуримын даашинз өмсөж үзээд түүнийгээ худалдаж авах гэж буйгаас ялгаа үгүй. Тэгэхээр хуримын өглөө балмагдахаас урьтаж туршилтын будалт хийлгэж үзээрэй. Танд таалагдах нь уу үгүй юу? Мөн аль хэсгийг хэрхэн өөрчилвөл болохоор байна?

5. Арьсаа эртнээс бэлдье

Нүүр будалтын артист бүр арьсаа хэдэн сарын өмнөөс арчлахыг зөвлөдөг. Арьсны элдэв асуудлыг урьдаас онилж, тогтмол арчилж, эрүүл хооллох хэрэгтэй. Ямар ч будалт эрүүл, гэрэлтсэн, өнгөлөг арьсыг гүйцэхгүй.

6. Яаралтай үед хэрэглэх будагны цүнх

Хэрэв та А-зэрэглэлийн од биш л бол зураг авалтын үеэр таны хөлсийг арчиж, будаг сэргээх хүн байхгүй. Тэгэхээр жижиг цүнхэнд тоотой хэдэн будгийг заавал авч явах хэрэгтэй. Будгаа тогтоох үүднээс сэттинг спрэй, хамарнаас тослог ялгарах тул тос шингээгч цаас, тэгээд зурган дээр тодорч харагдах үүднээс уруулын будгийг заавал цүнхлээрэй.4