Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэсэн бүтээл дэлгэцийн бүтээл болон үзэгч түмэнд хүрэх гэж байна. 

"Хийморь" нэртэй энэхүү түүхэн уран сайхны киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж продюссерээр нь ажилллажээ. Тэрбээр кинондоо Америк, Казахстан, Украйн, Хятад, Киргиз, Оросын уран бүтээлчидтэй хамтарчсан байна.

Дүрүүдэд ОХУ-ын гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир, гавъяат жүжигчин Нурлан Алимжанов, Акниет Беласарова нар тогложээ.

Зураг авалтыг Монголын байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн аймаг сумдад очиж авч буй. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Баян-өлгий аймгийн Цэнгэл суманд зураг авалтаа хийжээ. Уг кино багийн продюссер, жүжигчин Г.Эрдэнэбилэг энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа "Зураг авах объект руу явах замд уулын гол их үерлэсэн байлаа. Аргагүй морьдоор камер техникээ зөөсөн дөө. Хаа ч явсан монгол морьд агуу" хэмээн бичсэн байна. 

Ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпораци, мөн Three Flames pictures, Nomadia pictures, Belgute pictures хамран ажиллажээ. Уг бүтээл ирэх жилээс үзэгчдийн хүртээл болох аж.

Найраглалыг бүтнээр ньэнд даржуншина уу.