Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчидод хандаж хэлэхэд хурдан морины уралдааныг машинаар дагадаг асуудлыг болиулна. Энэ удаа зөвхөн шууд дамжуулах хэвлэл мэдээлэл, цагдаа, мал эмнэлэг, хзн эмнэлэгийн гээд нийт 8 машин л дагна” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудал буюу хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг болон нөхөн олговорыг 20 сая төгрөг болгосон. Энэ асуудлыг мэдсээр байж орон нутагт мэдэн будилж, хуучинаар нь даатгаж байна гэсэн мэдээлэл ирж байна. Бид иймэрхүү байдал гаргасан газрын удирлагуудад арга хэмжээ авахуулж, олон нийтэд мэдээлэх болно” хэмээв.