МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар байруудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд нь гардуулан өглөө.

Б.Энхбаяр хүү шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд- VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлүүлсэн  юм. Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 3б ангийн сурагч түүнд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр бэлэглэжээ.

Мөн их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж түрүүлүүлсэн П.Пүрэвбатыг нэг өрөө байраар шагнасан байна. Уралдаанч хүү П.Пүрэвбат ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангид суралцдаг аж. 

Үүнээс гадна шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугийн Хүрэн халзан азаргыг унаж түрүүлүүлсэн Хөвсгөл аймгийн уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч П.Эрдэнэбат хүүг ХУД-т байрлах 1 өрөө орон сууцаар мялаажээ. 

Шагналыг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын багын хамт 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд гардуулан өглөө.