Монголын рок хөгжмийн ертөнцөд уран бүтээлээрээ дархлагдсан "Хурд" хамтлаг "Хайртай" нэртэй соён гэгээрлийн аян өрнүүлэхээр болжээ.

Аяны хүрээнд 21 аймагт очиж, тоглолтоо үнэ төлбөргүй зохион байгуулж, уулзалт зохион байгуулах аж.

Тэд аянаа эзэн Чингис хааны өлгий нутагт Хэнтий аймгаас эхлэхээр замдаа гарсан бөгөөд маргааш эхний тоглолтоо хийх юм байна.

"Хайртай" хэмээн нэрлэсэн нь эрчүүдэд хаягласан үг юм. Хүмүүс нэгнээ нэгнээ ялангуяа эрчүүд гэр бүлээ, үр хүүхдээ урам, хайраар тэтгэж явахад бүх зүйл өөдрөг гэрэлтэй гэсэн санаагаар уг нэрийг өгсөн байна.

Энэхүү тоглолтод "Хурд" хамтлагаас гадна "Voice of Mongolia" шоуны шүүгч Д.Отгонбаярын багт багтсан уран бүтээлчид нэгджээ.

Зүүн аймгийн тоглолтын хуваарь

06.26 - Хэнтий аймаг Чингис хотын Төв Талбай 19.00 цаг
06.28 - Дорнод аймаг Чойбалсан хотын Төв Талбай 19.00 цаг
06.30 - Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын Төв Талбай 19.00 цаг
07.02 - Дорноговь аймаг Сайншанд хотын Төв Талбай 19.00 цаг
07.03 - Замын-Үүд, Төв Талбай 19.00 цаг
07.04 - Говьсүмбэр аймаг Чойр Төв Талбай 19.00 цаг
07.09 - Багануур Дүүргийн Төв Талбай 19.00 цагаас тус тус болно.