ЛОНДОН/РИА Новости/. Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар хүүтэй болжээ.

Хаан ширээг залгамжлах дараалалд 7 дугаар байрт бичигдсэн хүүгийн нэрийг тун удахгүй зарлах аж. Түүнчлэн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар тун удахгүй Виндзорын цэцэрлэгт хүрээлэнд гэрэл зурагчдыг урьж, шинэ мэндэлсэн хүүгийн гэрэл зургийг олон нийтэд дэлгэх аж. 

Уэльсийн хунтайж Чарльз, Диана гүнж нарын бага хүү хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн оны 5 дугаар сарын 20-нд гэрлэсэн юм. Хуримын өдөр хатан хаан II Елизавета хосуудад Суссексийн гүн болон гүнгийн ахайтан цол хайрласан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг