Хунтайж Харри, жүжигчин Меган Марк нарын хуримд зориулсан маркийг Их Британийн шуудангийн алба гаргажээ. 

Марк дээрх зураг нь хосуудын сүй тавихдаа зориулж авахуулсан гэрэл зургууд юм.  Кенсингтоны ордны захиргаа залуу хосуудын сүйн ёслолд зориулж хөрөг зургийн мастер гэгддэг Алекси Любомирскийг урьсан байдаг. Зураг авалт Виндсор дахь Фрогмор ордонд болжээ. Хунтайж Харри хөх өнгийн дэгжин хослолтой, харин сүйт бүсгүй Ralph and Russo загварын ордны урласан алтлаг өнгийн хатгамал бүхий хар даашинзаар гоёжээ.

Марк 2 янзын үнэтэй ажээ. Нэг нь 1.75 бол нөгөө нь 2.00 фунт стирлингээр зарагдаж буй. Алдарт хосууд өмнө нь 5 фунт стирлингийн зоосон дээр гарч байсан юм.