ЛОНДОН. /BBC/. Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз тагнуулч Жеймс Бондын тухай киноны 25 дахь цувралд жижиг дүрд тоглох урилга хүлээж авсан байна. Энэ тухай “The Sun” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.

Уг киног бүтээгчид зураг авалтын үеэр хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарсан юм. Киноны гол дүрийг бүтээгч Дэниел Крейг тавдугаар сард бэртсэн бол найруулагч Дэнни Бойл өнгөрсөн оны наймдугаар сард төслөөс гарсан билээ. “Энэ кино хэд хэдэн бүтэлгүйтэлтэй тулгарсан нь хэнд ч нууц биш, гэхдээ хатан хааны гэр бүлийн гишүүнийг урьсан явдал нь уг кинонд хэрэгтэй байгаа зүйл болж магадгүй” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бол, хунтайж Чарльз зургадугаар сард зураг авалтын талбайд очиж, Крейгтэй биечлэн уулзжээ.Хунтайжийн бүтээх жижиг дүрийн талаарх мэдээллийг хатуу чанд нууцалж байгаа бөгөөд хэрэв тэр татгалзвал продюсерууд хунтайж Харри болон Уильям нарт хандаж магадгүй” гэж эх сурвалж хэлжээ.


Дээрх мэдээллийг одоогоор албан ёсоор нотлоогүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг