Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. 

Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 

-бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад),

-ургамлын тос болон 

-Өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс,

- бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, 

-хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. 

Түүнчлэн Гаалийн албан татвараас челөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.

Хуулийн төслүүдийн хүрээнд хамаарах бараа, бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас нийт 39 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх тооцоотой байсан гэдгийг Сангийн сайд хариултынхаа үеэр хэлсэн юм. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын импортын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх эсэхийг С.Амарсайхан гишүүн тодруулж, хариулт авав. Энэ төрлийн татварын хөнгөлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татварын хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас татварын хөнгөлөлт үзүүлэх байгаа нь эцсийн хэрэглэгчид буюу иргэдийн гар дээр очихдоо үр нөлөөтэй байдаг эсэхэд анхаарах нь чухал гэдгийг гишүүд хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь гишүүдийнГаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэнНэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ