Японы Окинава мужид байрладаг 1 км-ийн өргөнтэй Сотобанари арал (Тайвантай ойролцоо) дээр сайн дураараа цөллөгдөн саяхан болтол амьдарч байсан 82 настай Масафуми Нагасакиг албадан соёл иргэншилд нь шилжүүлсэн байна. Тэрээр 30 гаран жилийг ганцаараа амьдарч өнгөрөөжээ.

Испанийн судлаач Алаваро Керризогийн хэлсэнээр тэрээр алслагдсан арал дээр хамгийн удаан амьдарч байгаа хүн болж буй юм. 2014 онд Керризо түүний амьдралыг баримтжуулан, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ахмад настанг хэрхэн амьдарч байгааг харжээ. Тэрээр уг арал дээр 5 өдрийг өнгөрөөсөн бөгөөд Нагасаки арал дээр ганцаараа  амьдардаг ч өөрийн оршин тогтнох, амьдрах дүрэмтэй учраас Керризо ч  түүнийг нь мөрдсөн байна.

Тэнд байхдаа тэрээр хэд хэдэн хатуу дүрмүүдийг дагаж мөрдөх ёстой байв. Үүнд: "Өөрийн майханд орохоосоо өмнө майхны гадаа саванд үлдээсэн усаар хөлөө угаасан байх ёстой", "арал дээр хоёр жорлон байдаг. Энэ нь эргийн хоёр эцэст байрласан учир тийшээ явах замыг олох ёстой. Гэхдээ хаана урсгал байна тэр хэсэгт очисноор ялгадас урсгалаар урсаж одох аж. "

Япончуудын яс зан чанарыг хадгалан үлдсэн нь судлаачаад хамгийн сонирхолтой санагдсан байна. Судлаачийг майхандаа ярьсан цагаасаа 5 минутаар хоцорч ирэхэд Япон эр эгдүүцсэн байна. Мөн тэр арлын эргэн тойрныг цэвэрлэн,  өндөр зэрэглэлийн амралтын газруудаас ч илүү цэвэр цэмцгэр ойр орчиноо цэвэрхэн байлгаж байжээ.

Тэрээр 1989 онд 53 настайдаа арал дээр очсон байна. Керризотой хамт байхдаа түүний өнгөрсөн амьдрал ямархуу байсныг тодорхой тайлбарлаагүй бөгөөд энэ тухай ярих эсвэл сонсохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.


Гэсэн хэдий ч түүнийг өмнө нь зурагчинаар ажиллаж байсан. Хоёр хүүхэдтэй, эхнэртэй байсан гэж таамаглаж байгаа юм байна. Тэрээр арал дээр бүрэн хувцастай ирсэн боловч тэнд хэд хэдэн хүчтэй шуурга болсоны улмаас нэг жил өнгөрсний дараа нүцгэрчээ.