Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн.

Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн ХЭҮК-т хандахдаа заавал биечлэн ирэлгүйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас буюу nhrcm.gov.mn хаягаар гомдол, мэдээлэл гаргах боломжтой болжээ.

Түүнчлэн хүний эрхийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсвэл ХЭҮК-ийн 24 цагийн утас 70 000-222 дугаарт мэдээллийг үлдээх, эсвэл шууд холбогдон үйлчлүүлэх аж.