Орон нутгаас хүнд  өвчтөн тээвэрлэх онгоцны үнийг бууруулах сайдын тушаал гараад удаагүй байна. Өмнө нь хүнд өвчтөнг онгоцоор тээвэрлэхдээ гурван хүний суудлын мөнгө төлдөг байсан бол Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар төлбөрийг нэг хүнийхээр тооцож, зардлаас  нь 98 хувиар хөнгөлөхөөр болсон билээ.  

Тушаал гарснаас хойш хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр хэрэгжсэн эсэхийг  Зам тээврийн  хөгжлийн яамны хэвлэлийн ажилтан Б.Батцэцгээс тодруулахад “Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл  аймгуудаас хүнд өвчтөнийг хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх Сайдын тушаал гарсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэж нислэг хийгдэж эхлээгүй байгаа” гэсэн юм. Тодруулж хэлбэл тушаал гарснаас хойш алслагдсан аймгуудаас хүнд өвчтөн тээвэрлэх тээвэрлэлт  одоогоор хийгдээгүй байна.