2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичжээ. Үүний 47 хувь нь даралт бууруулах эм байна.  

Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна.


Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд:

- Даралт бууруулах 47 хувь,

- Цус шингэлэх эм 10 хувь,

- Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,

- Цөс шингэлэх эм 9 хувь,

- Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,

- Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,

- Өвдөлт намдаах эм 7 хувь байна.

Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг анхааруулж байна.

Хөнгөлөлттэй эмийг сар бүрийн эхний өдрүүдэд олгодог байсан бол өнгөрсөн 11 дүгээр сараас бүх эмийн сангаар сар бүрийн бүх өдөр олгодог болсон.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам