Батлан хамгаалах яамнаас Төрийн ёслолын хүндэт харуул (Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим)-ын, торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцас, хэрэгслэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэх төслийн хүрээнд сонгон шалгаруулах уралдааныг зарлажээ.

 Хувцас, хэрэгслэлийн загварыг шинэчлэхдээ түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулахыг гол шалгуур болгосон байна. Материалыг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл Батлан хамгаалах яамны 221 тоотод хүлээн авах аж.

Сонирхуулахад манай улсын төрийн ёслолын хүндэт харуулын хувцасыг дэлхийн хамгийн этгээд загвартай хэмээн онцолдог байна.