Заримдаа хүний амьдралд “хар” гэх тодотголтой үе ирдэг. Энэ үед муу зүйлс үргэлж дагаж байгаа мэт санагддаг. Ажил, гэрт байнга асуудал тулгарч, төлөвлөөгүй зардал, өр, төлбөр, бие өвдөх зэрэг асуудлууд нэгэн зэрэг гарч ирж, бүх зүйл таныг доош нь татаж байгаа мэт санагддаг.

Ийм үед үргэлж буруутанг хайж эхэлдэг. Бүх дэлхий ертөнц таны эсрэг зогсож, ар араас нь таныг унгахын тулд цохилтууд илгээж байгаа мэт.

Гэвч дэлхий ертөнц бидний төсөөлж, бодож буй шиг аймшигтай биш юм. Таны амьдралд азгүйдэл ар араасаа төлөвлөсөн мэт ирж байгаа мэт юм шиг болов ч энэ нь төлөвлөсөн зүйл огтхон ч биш юм. Бүх зүйл биднээс шалтгаалдаг. Бидний бодол, оюун санаа, амьдралд хандах хандлагаас шалтгаалдаг. Бид энэ “аймшигт” үеэс гарахын тулд өөрсдийн ааш араншин, бидний бодол, бидний үйл хөдлөлдөө дүн шинжилгээ хийхэд хангалттай.

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүн таагүй зүйлстэй тулгардаг 10 шалтгаан байдаг гэжээ.

#1.Та өөрийн энергийг зорилгогүй үрдэг.

Аз жаргалтай амьдрахын тулд хүнд бат бэх энергийн талбар хэрэгтэй. Хэрэв та таагүй зүйлсийг даван туулж байгаа бол таны энергийн талбарт ноцтой зөрчил гарч, энергийн нөөц хайлж эхэлдэг. Яагаад ийм зүйл болдог вэ? Маш олон шалтаг байж болно. Магадгүй, таны хажууд энерги сорогч гарч ирсэн бөгөөд тэрээр таны энергийг өдөр бүр бага багаар сорж байгаа. Эсвэл магадгүй та өөрийн энергийг хэрэггүй зүйлд зарцуулж байгаа. Мөн бидний энерги хэрүүл маргаан хийх үед, хэн нэгэнтэй хэл амаа олохгүй байгаа үед маш ихээр хайлдаг.

#2.Та санаандгүй, өөрийн мэдэлгүй таагүй зүйлсийг татдаг.

Бодол материаллаг зүйл гэж та сонсож байсан уу? Сөрөг хандлага, өөртөө итгэхгүй, өөрийн хүч чадалдаа найддаггүй байдал таны эхэлж буй аливаа зүйлийг зогсоож, саад учруулдаг гэдгийг амьдрал батлан харуулдаг. Тиймээс хэрэв та үргэлж гоншгонож, ирээдүйдээ гомдоллож, бусдыг буруутгаж, өөрийгөө ялагдсан хэмээн төсөөлж байгаа бол бүх зүйлд та өөрөө буруутай. Тиймээс өөрийгөө өөрчилж, зоригтой, идэвхтэй бай. Таны эерэг энерги бүх зүйлийг даван туулахад тус болно.

#3.Саад бэрхшээл үүсгэхээ боль.

Хэрэв хүн далд ухамсартаа айдаг бол тэрээр өөртөө саад бэрхшээл үүсгэж байдаг. Жишээлбэл, өөртөө итгэлгүй хүн юунаас ч юм бүү мэд үргэлж айдас мэдэрч байдаг. Тиймээс үргэлж ашигтай саналаас үргэлж татгалздаг. Жишээлбэл, албан тушаал дэвших, сонирхолтой аялал, шинэ танилтай болох боломжоос үргэлж татгалзаж байдаг. Ийм төрлийн хүмүүс үргэлж шалтаг олж байдаг бөгөөд дараа нь бусад хүмүүс өөрөөс нь илүү баян, илүү амжилттай хэмээн гомдолдог.

#4.Та бодит байдлын эсрэг үйлдэл гаргадаг.

Зарим хүмүүс ямар нэгэн асуудалтай тулгарсны дараа хэн нэгнээс зөвлөгөө авахаас ичиж, санаа зовдог. Асууж, зөвлөгөө авахын оронд тэд өөрсдийн мэдэхгүй зүйлээ, мэдлэггүйгээ, сул талаа нуухыг оролддог. Харин энэ үйлдэлд нь тэдэнд сайнаар биш муугаар нөлөөлж байдаг. Хэзээ ч хэнээс ч ичиж санаа зовох хэрэггүй. Хүн бүх зүйлийг мэддэг байх боломжгүй. Хэрэв та сурч, боловсорч, шинэ оргилуудад хүрэх хүсэлтэй бол танд дэлхий ертөнц үргэлж тус болж байх болно.

#5.Гэртээ тухгүй байх.

«Миний гэр бол миний цайз» гэх өгүүлбэр нь өөрийн гэсэн үндэслэлтэй өгүүлбэр юм. Яг л энэ гэрт, хайртай дотнын хүмүүстэйгээ хүн өөрийгөө хамгаалагдсан мэт мэдэрдэг. Яг л энэ гэрт хүн өөрийнхөөрөө, чөлөөтэй байж, энергиэ нөхөж авдаг. Гэвч хэрэв түүнийг гэрт нь хүлээдэггүй, гэртээ ирэхэд тухгүй, тавгүй байдаг бол тэр хүн аз жаргалгүй байх бөгөөд автоматаар таагүй зүйлс өөртөө татаж эхэлдэг.

#6.Та хийх ажлаа «удаан хугацааны авдарт» хийдэг.

Өөрийн амьдралаа төлөвлөх нь амжилт эсвэл таагүй зүйлсийг татаж байдаг бас нэгэн зүйл. Практикаас харахад аливаа дуусгаагүй, «удаан хугацааны авдарт» хийдэг ажлууд таны аз жаргалгүй байхад хүргэдэг. Харин энэ бий болсон аз жаргалгүй байдлын шалтгааныг тэрээр өөрөөсөө биш бусдаас хайдаг. Гэвч та өөрөө өөртөө аз жаргалгүй байдлыг бий болгосон. Та өөрийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүйгээсээ болж үүнийг үүсгэсэн. Тиймээс өөрийн өдрөө сайтар төлөвлөж, төлөвлөсөн зүйлээ цаг тухай бүрд нь биелүүлж сур.

#7.Таны амьдрал уйтгартай.

Амьдралд сонирхлоо алдах нь маш харамсалтай зүйл. Энэ дэлхий ертөнц, энэ амьдрал үнэхээр гайхамшигтай. Хэрэв хүн ямар ч зорилгогүй амьдарч, өдөр хоногийг зүгээр нэг өнгөрөөж байгаа бол явцын дунд тэрээр амьдралаас уйдаж, бүхий л сонирхлоо алдахад хүрдэг. Энэ бол аюултай биеийн байдал бөгөөд явцын дунд маш олон таагүй зүйлс даган ирэх болно. Тиймээс өөрийн өмнө зорилго тавьж, тэр зорилгынхоо төлөө тэмүүлж амьдрах хэрэгтэй.

#8.Таны эрүүл мэнд танд огт хамаагүй.

Хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарахаа больсон үед маш олон асуудлууд ар араасаа ундран гарч ирдэг. Харин сэтгэл зүйн эрүүл мэнд муудах үед бүр их асуудлууд тулгардаг. Харин эрүүл мэндээс болж үүссэн асуудлуудыг хүн өөрөө бие дааж шийдвэрлэх боломжгүй болдог. Тиймээс ийм асуудал үүсэхээс өмнө эрүүл мэнддээ анхаарч эхлээрэй.

#9.Та амьдралын буруу замыг сонгосон.

Хэрэв та ар араасаа таагүй зүйлтэй тулгарч байгаа бол ямар нэгэн асуудал бий гэсэн үг. Магадгүй, дэлхий ертөнц таныг амьдралын буруу замыг сонгон амьдарч байгааг хэлэхийг оролдож байж мэднэ. Дэлхий ертөнц таны төлөвлөгөөг эсэргүүцэж, таныг амьдралын зорилго, төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардаж байж болно.

#10.Та ганцаардмал эсвэл буруу хүмүүстэй харилцаж байна.

Хүн ганцаараа аз жаргалтай байж, хэн нэгний тусламжгүйгээр, хэн нэгэнтэй харьцалгүйгээр, дэмжлэггүйгээр аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнийг үргэлж дэмждэг, мотиваци өгөх найз нөхөд хэрэгтэй. Хэрэв та ганцаардмал бол, хэрэв өөрийн хүсэл мөрөөдлөө ярих хүн байхгүй бол танд туслалцаа дэмжлэг үзүүлэх хүн байхгүй гэсэн үг. Мөн хэрэв та таагүй хүмүүстэй нийлж, нөхөрлөдөг бол мөн адил зүйл болно. Таныг доош нь татдаг хүмүүс үргэлж танд таагүй зүйлс авчирч байдаг. Тиймээс өөрийн нөхөрлөж байгаа хүмүүсээ сайтар сонго.