Хүн төрөлхтөн анх удаа 55 сая гэрлийн жилийн цаана орших Messier 87 галактикийн төвд, манай нарны аймгийн нарнаас 6.5 тэрбум дахин хүнд масстай хар нүхний зургийг харлаа.

Энэ зургийг EHT олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төслийн хүрээнд авчээ.  Уг төслийн хүрээнд дэлхий даяар Хавай, Чили, Өмнөд туйл, Аризона, Испани, Мексик зэрэг газруудад 8 дуран авайн сүлжээ байрлуулжээ.

Тэрхүү дурангийн тусламжтайгаар хар нүхний зургийг 10 хоногийн хугацаанд авчээ. 

Төслийн удирдагч Шеферд Долиман "Харах боломжгүй гэж байсан зүйлээ бид өнөөдөр харлаа. Зургийг нь авч чадлаа" гэжээ.

Нар нүх гэдэг нь сансарын биет бөгөөд түүний татах хүч маш их учраас эргэн тойронд байгаа бүх зүйлийг өөртөө татаж сорж байдаг. Гэрлийг хүртэл сорох хүчтэй.

Энэ бол хар нүх байдгийг харуулсан анхны нотолгоо юм. Уг төсөл дээр 200 гаруй судлаачид ажиллажээ.

Тус зураг дээр голдоо хар нүхтэй, эргэн тойрондоо гэрлэн цагирагтай, нэг талынх нь цагираган гэрэл нь илүү тод асаж байгаа нь харагдана.