ХҮН намын төлөөлөл өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

ХҮН намын дарга Б.Найдлаа

Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн тогтвортой байдлыг хангадаг үндсэн суурь хууль юм. Гэтэл сүүлийн үед дарга нар, төрийн албан тушаалтнуудын дунд хувийн ёс зүйн сонирхолдоо хөтлөгдөн Үндсэн хуулиа, холбогдох хууль журмаа зөрчих явдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн сүүлд УИХ-д гаргасан ард нийтийн санал асуулгын тогтоолын төслийг оруулахдаа төрийн засаглалыг парламентийнх байх уу ерөнхийлөгчийнх байх уу гэсэн санал оруулсан байна. Энэ бол Үндсэн хуулийг илт зөрчсөн үйлдэл. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгогдоод УИХ-ын өмнө, Ард түмний өмнө Үндсэн хуулийг чандлан сахина гэж тангараг өргөсөн. Хэрэв Үндсэн хуулийг зөрчсөн бол ерөнхийлөгч огцрох үндэслэл болно. Монгол Улсын Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэн ч байсан эцэг хуулиа сахин мөрдөх үүрэгтэй. Иймээс бид энэхүү зөрчлийг үндэслэн түүнийг огцруулах үндэслэл буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

Бичлэг үзэх: