Хөдөлмөрийн үндэсний нам Монголын социал демократ нам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Хоёр нам ХҮН төвтэй, зүүн төвийн үзлээрээ ижил төстэй талуудтай. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үзлийг тунхагладаг социал демократ үзэл Монголын нийгмийн өнөөгийн шударга бус бүхнийг засан залруулах үндэс болно хэмээн тус намын удирдлагууд онцолжээ.

Ингэснээр хоёр нам нэгдэн эвсэл болж цаашлаад сонгуульд хамтран оролцох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байгаа юм.

Монголын Социал Демократ Намын дарга А.Ганбаатар: “Бид хамтран ажиллах талаар урт хугацааны турш бодсоны эцэст шийдсэн. ХҮН-ын бодлоготой манай намын үзэл баримтлал ижил байсан тул цаашид хамтран ажиллах ёстой гэдэг байр суурин дээр ирсэнд баяртай байна.

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа: Манай хоёр нам хамтран хунээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна.