Гомерын М.Э.Ө V зуунд бичсэн антропоморфизм буюу хүнчлэх үзэл тусгасан яруу найрагт хүнийг бурхантай эшсэн хэмээн Грекийн философич Сенофан  шүүмжилж байв. Франс де Ваал The Times сэтгүүлд “Энэ нь одоогийнхоор бол хүний зан араншинг бусад төрөлтэй зүйрлэхийг хэлж буй юм. Эрдэмтэд харин үүнээс татгалзахыг шаарддаг” хэмээжээ.

Тэрбээр “Амьтад ‘секс’ хийдэггүй, үржлийн үйл явцад л ордог. Тэдэнд ‘найз’ байхгүй, харин нэгдэх дуртай хамтрагч л гэж бий” хэмээсэн байна. Гэхдээ бич судлаач, профессор де Ваал сармагчин моньдоо гижигдэх үйл явцыг хүүхэд гижигдэхтэй адилхан гэв.

“Тэд гарыг чинь түлхэж, зугтахыг оролдоно. Гэхдээ гижигдэхээ болиход дахиад л гижигдүүлэхээр ирдэг. Тэгээд гижигдэлгүй, хуруугаа ойртуулахад л инээдэг” хэмээн профессор де Ваал бичжээ.

Түүний хатуу үзэл баримтлалтай хамтрагчид де Ваалыг энэ бодлоо өөрчилж, хүнийг амьтдаас ялгадаг танин мэдэхүйн онцлог шинжийг тодотгохыг хүсэж буй. Гэсэн хэдий ч бусад эрдэмтэн кашалот халим, манта далавчит загас зэрэг хөхтөн амьтны ухаалаг үйлдлийг тогтоож байна.

Саяхны туршилтаар Бахамагийн аквариумын Манта далавчит загас толинд тусгалаа хараад хариу үйлдэл үзүүлдгийг тогтоожээ. Тэд толины өмнө эргэлдэж, бөмбөлөг гарган, тусгалаа ширтсэн тухай Жонатан Балькомб The Times сэтгүүлд өгүүлсэн байна. Тэд өөрсдийгөө танисан учир тусгалтайгаа харилцаа үүсгээгүйг эрдэмтэд хэллээ.

Толин дэх тусгалаа таних нь өөрийгөө мэддэгийн шинж. Эл чадвар зөвхөн биерхүү сармагчин, далайн гахай, заан болон алаг шаазгайд л бий.

Бусад төрлийн загас гайхалтай ой санамжтай. 12 см урт, том нүд, тарган хацартай, далайн ёроолын хад чулуурхаг хэсгээр амьдардаг нэгэн зүйл гүрц загас (Frillfin goby) бий. Энэхүү загасыг өлсгөлөн наймаалж хөөхөд зугатдаг. 1940 оноос хойш хийсэн хэд хэдэн судалгаанаас үзвэл, гүрц далайн ёроолоор сэлэхдээ замаа тогтоож, 40 өдрийн дараа санадаг ажээ.

Загас арслангийн адил хамтаараа агнуур хийдгийг тогтоожээ. Ноён Балькомб “Загасны бие даасан амьдралын шинэ талыг илрүүлсэн шинэлэг судалгаагаар энэ ойлголт өөрчлөгдөж, бид тэдэнд илүү боломж олгоно гэж найдаж байна” хэмээв.

Кашалот халим 20 мерт урттай, 20 см урт шүдтэй, дэлхийн хамгийн том махчин амьтан юм. Далайн гахай, халимын усан дор харахдаа ашигладаг онцгой эхолокаци авиаг доктор Жеймс Нестор сонсжээ. Энэ нь загаснуудын харилцах арга юм.  

Ноён Несторт энэхүү дуу энгийн л нэг авиа мэт сонсогдсон ч спектрограмм дээрээс нийлмэл авиа байгааг харжээ. Уг авиа чихээр сонсоход секундийн мянганы нэгтэй тэнцэх хугацаатай цэгэн авиа юм. Ноён Несторын шумбах үйл ажиллагааг ахалсан инженер Фабрис Шнеллер кашалотын дуу авиа, дүрс бичлэгийг ойроос бичиж авчээ. Тэрбээр энэхүү давтамжтай авиаг код эсвэл тусгай хэл байх хэмээн таамаглаж буй.

Кашалот халимын тархи хүнийхээс зургаа дахин том бөгөөд неокортекс арвинтай. Мөн хүний зовлон гуниг, уяхан сэтгэл, хэл яриаг захирдаг мэдрэлийн эс нь өндөр хөгжсөн байдаг аж.

“Бид ийнхүү энэ дэлхийн хамгийн ухаалаг амьтдын тухай ойлголтоо сайжруулах арга, технологитой боллоо шүү дээ” хэмээн ноён Шнеллер ярилаа. Тэрбээр “Бид энд зүгээр суугаад байж таарахгүй. Далай ертөнцийг судлах хэрэгтэй” гэв.