Хумсны салонд ажиллагсад өдөр тутамдаа хорт хавдар үүсгэх химийн бодис өндөр аюултай түвшинд ажилладаг болохыг сүүлийн үеийн судалгаагаар илрүүлжээ. Байгаль орчны бохирдлын сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаагаар химийн бодисын нөлөөг эдгээр салонд ажиллагсадын эрүүл мэндтэй холбогдуулан анх удаа судалж үзсэн хэмээн Форбес сэтгүүл мэдээлжээ. 

Колорадогийн их сургуулийн судлаачид хумсны будганд ордог дэгдэмхий органик нэгдэл (VOC)-ийн найрлаганд ордог химийн бодисын түвшинг судалсан байна. Эдгээрт формальдигед ба “хүн төрөлхтөнд хавдар үүсгэгч” гэж танигдсан бодис агуулагддаг аж. 

Энэхүү судалгаа нь химийн бодистой байнга харьцдаг ажилчид эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй орчинд ажиллаж байгааг нотолж байна. Үүнээс гадна тэдний эрүүл мэндийг хамгаалах илүү сайн бодлого хэрэгтэй болохыг харуулж буй юм гэж тус судалгааг удирдагч судлаач Люпита Монтойя онцолжээ. Монтойягийн үзэж буйгаар хумсны салон эрхлэгчдийн 90 гаруй хувь нь жижиг бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөөц бололцоогоор хангах боломж бололцоо бага байдаг ба дийлэнх салонууд уг туршилтад оролцохоос татгалзсан байна.


2017 онд Монтойя болон түүний баг 6 салонд туршилт явуулахаар ятгаж чадсан ба тэдний нэрийг нууцлах нөхцөлтэй туршилтаа явуулжээ. Судалгаагаар салон дахь агаар нь формальдегид болон бусад хорт бодис агуулж байгааг илрүүлсэн байна. Үүнд бензин буюу цусны хавдартай холбоотой бодис багтжээ. Энэхүү орчинд удаан хугацаагаар буюу 20 гаруй жил ажиллаж байгаа ажиллагсад нь уушги, толгой, хүзүүний өвчин болон Ходжкиний лимфома тусах эрсдэлийг 100 дахин нэмэгдүүлж байгааг судлаачид анхааруулжээ. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр, машины гаражид ажиллаж байгаа хүмүүс нь мөн эрсдэлтэй ижил нөхцөлд ажиллаж буйг мэдэгджээ.

Гэсэн хэдий ч судлаачдын хэлснээр уг орчин нь үйлчлүүлэгчид аюул учруулахгүй. Учир нь “тухайн орчинд хэдий их цаг зарцуулж буйгаас шалтгаална. Хэрвээ астма, ноцтой харшилгүй бол хэрэглэгчид санаа зовох хэрэггүй аж.



Эх сурвалж: nextshark.com