"Хүчит шонхор" худалдааны төвд "Хулгайгүй монголын төлөө хамтдаа" өдөрлөгийг энэ сарын 06-ны өдөр зохион байгуулав. Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх тасаг, ЦЕГ-ын "Сүлд" чуулгатай хамтран зохиож буй тус өдөрлөгөөр алба хаагчид иргэдэд хууль сурталчилж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч мөн хулгайн гэмт хэргээс цээрлэх ёсны талаар яриа таниулга хийжээ.