Хөл бөмбөг тоглож байгаад амиа алдсан золгүй хэрэг өчигдөр гарлаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9-р хороонд байх ерөнхий боловсролын сургуулийн 79-р сургуулийн хашаанд хөл бөмбөг тоглож байсан 11 настай эрэгтэй хүүхэд хөл бөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт дарагдаж харамсалтайгаар амиа алджээ. 

Эл хэрэг өчигдөр орой 19 цагийн үед болсон бөгөөд цагдаагийн байгууллагад 19:20 цагийн үед дуудлага ирснээр бүрэлдэхүүн очиж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.