ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018 оны тоглолтын тасалбар 55 мянгаас 2.8 сая төгрөгийн үнэ ханштай байна гэж FIFA-гийн сайтад мэдээлжээ. Дөрөвдүгээр ангилал буюу хамгийн хямд үнээр тоглолтод нэвтрэх эрх зөвхөн оросуудад нээлттэй аж. 

Өнгөрсөн долдугаар сард Оросын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Виталий Мутко Оросын иргэдэд боломжийн байхаар тасалбарын үнийг тогтоох амлалт өгсөн юм. Дэлхийн аварга 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл Оросын 11 хотод болно.