Азийн орнууд шинэ төрлийн коронавирус гарсан шалтгаанаар иргэдээ бусад улс орнуудад аялахыг хориглоод байгаа билээ.

Энэ үед Энэтхэг улсад ирсэн ч хөл хорионы журмыг зөрчсөн 10 жуулчинг тус улсын цагдаа нар 500 удаа "Намайг уучлаарай" гэж бичүүлэн шийтгэжээ.  Эдгээр жуулчид Мексик, Австрали, Австри зэрэг орноос ирсэн бөгөөд эртний хот руу алхаж яваад баригдсан байна. 

Учир нь тус улсын иргэд зөвхөн хоол хүнс, эм худалдан авах, онц шаардлагатай үед л гэрээсээ гарч байгаа юм.

Гадаадын иргэд хөл хориог зөрчсөн хэрэг нэмэгдэж байгаа тул зочид буудлуудад жуулчдыг зөвхөн дагалдах хүнтэйгээр гадагш гаргаж байх чиглэл өгсөн байна. Уг журмыг зөрчвөл арга хэмжээ авах журамтай юм.