УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Мөн энэ хүрээнд иргэдэд мэдээлэл хүргэснийг эшлэл хэлбэрээр хүргэж байна.

21 хоног тусгаарлагдсан олон улсын автотээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. 


Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон 16 хүнийг тогтоосон тул халдвар тархсан гэж ташаа ойлгож болохгүй. Хоёрдугаар хавьтлыг тогтоож байна. 


Хүнсний дэлгүүр, супермаркетт хэвийн ажиллана.


Хоол хүнсний хангамж хангалттай байгаа тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.


Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосон.


2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл, үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалтын, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоосон


Баар цэнгээний газруудыг хаав. 


Хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон. Гэхдээ орох хөдөлгөөн хэвээрээ байгаа.


Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов.


Иргэдийг халдвар хамгааллын дүрмээ баримталж амны хаалтаа зүүхийг уриаллаа.


Нийтийн тээврийн үйл ажиллагааг өглөө 06.00-10.00 цаг, орой 17.00-21.00 цагт иргэдэд үйлчлэх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл ажилд ирэх, тарах цагт явах зохицуулалтыг хийжээ.