Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа өгч буйгаа өнөөдөр мэдэгдсэн. 

Тэрээр "2020 оны УИХ-ын сонгуулийн компанит ажил гурван сарын дараа эхэлнэ. Тус ажилд төвлөрөх шаардлагатай байгаа учир үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. 

Миний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно. Өнөөдөр намайг чөлөөлчихвөл маргааш Ө.Шижирийг томилох байх" хэмээлээ.