Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 


12 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор,  Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 11-16 градус, Алтай өвөр говиор өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд  13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 


2019 оны 12 дугаар сарын 28-наас 2020 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө     27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.