Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байжээ.

Будааг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна.