Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Ээлтэй Ертөнц" ТББ -аас “Хамтдаа Инээмсэглэе” өдөрлөгийг  Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. 

Маргааш өдрийн турш зохион байгуулагдах тус арга хэмжээний үеэр хүүхдүүд  тоглож наадан нэг өдрийг өнгөрүүлэх ажээ.  Жил болгон зохиогддог энэхүү арга хэмжээнд 200 хүүхэд оролцох юм.

Нийслэлд 5000 – 6000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа тухай албан бус тоо байдаг ч халамжийн үйлчилгээнд 3105 хүүхэд хамрагддаг тухай албаны мэдээлэл бий. Харин тэдэнд энэ төрлийн зорилтот ажил жилдээ цөөхөн удаа л зохион байгуулагддаг гэнэ.