ХАН-ЮНИС. /Xinhua/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиох гэж буйтай холбоотойгоор Газын зурвасын өмнөд нутагт орших Хан Юнис хотод өнгөрсөн ням гарагт болсон тэргэнцэртэй иргэдийн марафонд хэдэн арван хүн оролцжээ.


Тэмцээнд таван хүүхдийн эцэг Самир Овайда ялжээ. Өдгөө 45 настай тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч мөн бусдын адил идэвхтэй байж, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд зорилгодоо хүрч чаддаг гэдгийг хүмүүст харуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.


“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил амьдарч чаддаг гэх ойлголтыг нийгэмд өгөхийн тулд бид энд цугларсан билээ” хэмээн Овайда ярьсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг