Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцуулах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн үндэсний намынхан уг шийдвэрийг хууль зөрчсөн үзэж, өчигдөр төв тайлбайд жагсаал зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Энэ үеэр тус намын дарга Б.Найдалаа "Товчхон хэлэхэд манай намд дотооддоо маргаан байхгүй. Хууль эрхзүй, бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтын ямар ч асуудалгүй. Энэ бол улс төрийн зорилгоор Хөдөлмөрийн үндэсний намыг, таны дэмжиж буй намыг, таны сонголтыг хязгаарлаж буй увайгүй үйлдэл. Үүнд иргэд битгий эргэлзээрэй. Биднийг дэмжиж, бидэнтэй нэгдээрэй" хэмээлээ.