Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн нээлт өнөөдөр болж, хүүхдүүдээ хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд тус яам 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулж, ашиглалтад оруулж байна. 

Цэцэрлэгийн нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ нар оролцлоо.

Тус цэцэрлэг нь 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгтэй юм байна.